Коронавирус тархсантай холбоотойгоор 11 дүгээр сард болох сонгуулийг хойшлуулахыг оролдож байна гэж өөрийг нь буруутгасныг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эрс няцаажээ.
“Сонгуулийн товыг өөрчлөх тухай би огт бодоогүй. Би яагаад үүнийг хийнэ гэж?” хэмээн тэрбээр даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр тавьсан холбогдох асуултад хариухдаа мэдэгдсэн байна. “Би сонгуулийг хүлээж байгаа, харин энэ бүхэн санаанаасаа зохиосон, суртал ухуулга. Энэ бол Байданы бус, гэхдээ түүний төлөө ажилладаг хүмүүсийн суртал ухуулга юм” гэж Д.Трамп нэмж дурджээ.
Трамп "сонгууль явуулах боломжгүй байгааг ямар нэг шалтгаар тайлбарлан, ямар нэг байдлаар хойшлуулахыг оролдож байна" гэж түүний өрсөлдөгч Жо Байдан өмнө нь мэдэгдсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгчийн болон Конгрессын хоёр танхимын сонгуулийг 11 дүгээр сарын 3-нд явуулахаар товложээ Ерөнхийлөгч сонгуулийн товыг өөрчлөх боломжгүй юм.
Бүгд найрамдахчууд Трампыг хоёр дахь удаагаа нэр дэвшүүлэх бол Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах сунгаанд Байден тэргүүлж байгаа юм. Нэр дэвшигчдийг тодруулах намуудын их хурлыг ирэх наймдугаар сард хийхээр товложээ.