Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ.

Тэрбээр иргэдээс сургалтын төвүүдийг нээх хүсэлт олноор ирж байгааг дурьдаад, “Энэ асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай ярилцсан. Тавдугаар сарын 1-нээс танхимаар сургалт явуулдаг сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх саналыг Улсын онцгой комисст хүргүүлсэн.

Ингэхдээ 5-10 хүний хэмжээнд нэг удаагийн сургалтаа зохион байгуулах байдлаар зохицуулахыг анхааруулах болно. Улсын Онцгой комисс өнөө маргаашгүй асуудлыг нааштай шийдэж, хариу өгөх байх. Сургалтын төвүүд тавдугаар сарын 1-нээс ерөнхийдөө үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ” гэлээ.

ВИДЕО ҮЗЭХ