НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв коронавирусний халдвар авсан үед илэрч болзошгүй шинж тэмдгүүдийн шинэчилсэн жагсаалтыг гаргажээ.
Юуны түрүүнд энэ жагсаалтад халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй байх шинж тэмдгүүд илэрчээ. Харин дагжин чичрэх, бие арзайх, булчин өвдөх, толгой өвдөх, хоолой үрэвсэх, амтлах болон үнэрлэх мэдрэмж буурах шинж тэмдгүүд жагсаалтад шинээр нэмэгдсэн байна. Эдгээр шинж тэмдэг халдвар авснаас хойш 2-оос 14 хоногийн хугацаанд илэрч болзошгүй аж.
Дараах 4 шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид яаралтай хандахыг Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв зөвлөжээ. Үүнд амьсгалахад хүндрэлтэй болох, цээж өвдөх, өмнө байгаагүйгээр түгших, царай хөхрөх шинж тэмдгүүд багтжээ.