Дэлхийн банк 53 сая ам.долларын зээл олгов

оруулсан Алсын Хараа

Улаанбаатар хотын дулаан хангамжийг нэмэгдүүлэх төсөл болон “Тогтвортой амьжиргаа 3” төслийн нэмэлт санхүүжилтийн гэрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар санхүүжилтийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

-Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев:

Өнөөдөр бид хоёр чухал төсөлтэй холбогдуулан гэрээнд гарын үсэг зурлаа. Эхнийх нь “Тогтвортой амьжиргаа 3” төслийн нэмэлт санхүүжилт байгаа. Энэ төсөл бол Монгол Улсад хэрэгжүүлсэн хамгийн амжилттай төслүүдийн нэг байгаа. Орон нутгийн төвшинд орон нутгийн хөрөнгө оруулалтыг аль болох иргэдийн оролцоотой ил тод байдлаар төсөвлөхөд чиглэсэн төсөл. Хоёр дахь төсөл бол Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулахад чиглэсэн төсөл байгаа. Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотын дулаан хангамжийг өргөтгөх, шинэчлэхэд зориулах юм. Өнгөрсөн тав дахь өдөр зээлийн хэлэлцээрийг баталсан бол өнөөдөр зээлийн хэлэлцээрт гарын үзсэг зурж байна. Засгийн газар ажлаа үр дүнтэй, хурдан шуурхай явуулж байна гэж хэлмээр байна.

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Өнөөдөр хоёр зээлийн гэрээнд гарын үсэг зурж байна. Нийт 53 сая ам.долларын зээл. Өмнө нь үргэлжилж байсан зээлийг цааш нь хоёр жил сунгаад хэрэгжүүлэхэд зарцуулах төсөл юм. Мөн Улаанбаатар хотын дулаан хангамжийг нэмэгдүүлэх төсөл байгаа. Жилийн 1.25 хувийн хүүтэй. Эхний таван жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, 30 жилийн хугацаанд энэ зээлийг төлж эхэлнэ. Санхүүжилтийн эх үүсвэртэй байгаа төслүүдийг хэрэгжүүлэхэд Дэлхийн банк анхааран ажиллаж байгаа.

Сэтгэгдэл бичих