ОХУ-аас энэ сарын 11-нд эх орондоо ирсэн нэг оюутанд гурав дахь шинжилгээгээр коронавирус илэрч, Монгол Улсад уг халдварын 38 дахь тохиолдол бүртгэгджээ.
ОХУ-аас ирсэн 32 оюутны 21-д нь халдвар илрээд байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр тодотгов.
ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн вируслогийн лабораторид өчигдөр 209 хүнд шинжилгээ хийсэн байна. Мөн тандалтын зорилгоор Налайх, Баянгол, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан сорьцод коронавирус илрээгүй аж.
Мөн өчигдөр коронавирусээр халдарласан нэг хүн эдгэрч, ажиглалтад шилжсэн бөгөөд одоо 29 хүн эмчлүүлж байна. Түүнчлэн франц иргэний биеийн байдал эрс сайжирсан байна.Улаанбаатар /МОНЦАМЭ/