Ноолуур хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах ажлын хэсэг байгуулав

оруулсан Алсын Хараа

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ноолуурын экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх асуулгын хариуг сонссон. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар 171 мянган малчны амьжиргааны гол эх үүсвэр болсон, малчдын орлогын 40 хувийг бүрдүүлдэг ноолуурын асуудалд онцгойлон анхаарах шаардлагатайг онцлов.

Улмаар УИХ-аас “Ноолуур” хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгах, дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэснийг мэдэгдлээ. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Раднаасэд, Х.Болорчулуун, Б.Жавхлан нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.

Ингэхдээ хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс гаргасан бодитой санал, санаачилгуудыг тусгаж ажиллахыг анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих