Соёмботой ууланд гарсан галыг бүрэн унтраалаа

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн Онцгой байдлын газарт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 14:26 цагт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Соёмботой ууланд гал түймэр гарч байна гэсэн дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоогоор ахлуулсан Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид ажиллаж, 15:14 цагт бүрэн унтраалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих