Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзлаа

оруулсан Алсын Хараа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 1 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд, хүлээн авахаас татгалзлаа.

Тодруулбал, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Энэ нь Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангах цэцийн бүрэн эрхийг хязгаарласан заалт болсон хэмээн тус цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлт гарчээ. Тодруулбал, 1992 оноос өмнө баталсан 9 хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх боломжийг хязгаарласан хэмээн үзсэн байна. Гэвч УИХ-ын чуулганаар уг дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсанаар үдээс өмнөх хуралдаан завсарлав.Улаанбаатар /МОНЦАМЭ/

Сэтгэгдэл бичих