Фантастик-ийн залуусын дараагийн кинонд бэлэн үү

оруулсан Алсын Хараа

Өнгөрсөн оны 9 сард “Фантастик"продакшний үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож, энэ баярт үйл явдалдаа зориулан Скайтел компанитай хамтран “37-р Точка" олон ангит уран сайхны кино гаргасан билээ. 

Хоёр бүлэг 21 ангитай энэ бүтээл нь жил дамнан гарч үзэгч олныг ёстой л байлдан дагуулалт гээчийг мэдрүүлж, 4 сарын эхээр уран бүтээлийн төсгөлийн ангиа үзэгч олны хүртээл болгосон. Тэдний энэ бүтээл нь Монголдоо анхдагч буюу кино нээлтээр онлайнаар нээсэн анхны бүтээл болсон юм. Учир нь коронавирусын тархалтын улмаас бага үгүй хойшлогдсон киноны сүүлийн ангийн нээлт ЦАХИМ орчинд сүр жавхлантайгаар болсон.

Хоёр жил шахам зураг авалт хийсэн “37-р точка” уран сайхны цуврал киногоороо “монголд анхны” гэсэн тодотголыг өөртөө бий болгосон тус продакшны залуус шинэ уран бүтээлдээ орж байгаа гэдгийг найруулагч Б.Тамир өөрийн цахим хуудаснаа мэдээлж олон хүнийг дахин догдлуудаад авсан.

Харин энэ удаад тэдний ямар бүтээл туурвин дэлгэцнээ амилуулах нь бол гэдгийг хүлээх хүн олон байгаа болов уу. Ямартаа ч тэд шинэ бүтээлдээ хэдийн орсон байна. Тун удахгүй Фантастикийн шижигнэсэн залуусын шинэ бүтээлийн сураг ажиг тодорхой болох байх.

Тэднийг хүлээж тэвчихгүй байгаа үзэгч та бүхэн доорх зургаас ямар төрөл жанрын бүтээл болохыг нь өөрсдийн оюун бодолдоо тунгаан тэвчээртэй хүлээн суусан нь дээр болов уу.

 

 

 

Сэтгэгдэл бичих