Найман нам, нэг эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ өгөөд байна

оруулсан Алсын Хараа

Нам, эвслүүд Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд 4-р сарын 25-ны өдрөөс өмнө ирүүлэх хуулийн заалттай.  

Дөрөвдүгээр сарын 22-нд Эх Орончдын Нэгдсэн нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам, Их Эв нам, Зон Олны нам, Дэлхийн Монголчууд нам сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн байна.

Харин өчигдөр  Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл, Ард түмний нам, Ардчилсан нам, Хөгжлийн Хөтөлбөр нам сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө. Ийнхүү нийт 8 нам, 1 эвсэл баримт бичгээ хүлээлгэн өгөөд байна.

254580-24042020-1587691703-1124552888-an_songuuli_huselt Найман нам, нэг эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ өгөөд байна

Сэтгэгдэл бичих