БНСУ руу хоёр удаа тусгай үүргийн нислэг үйлдэнэ

оруулсан Алсын Хараа

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгай үүргийн онгоцоор  иргэдээ эх орондоо авч ирэх нислэгт өөрчлөлт орлоо.

Тодруулбал, 04 дүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн нислэгээр бусад улсаас Сөүлээр дамжиж байгаа буюу транзитаар ирэх иргэдийг татан авах бол 05 дугаар сарын 01-нд БНСУ-аас хүндэтгэн үзэн шалтгааны улмаас эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн иргэдийг авч ирэх юм.

Харин 05 дугаар сарын 02-нд Герман улсын Франкфурт хот руу нислэг үйлдэнэ гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих