Ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг буулгаж, дахин төсөл хэрэгжүүлэгчдэд батламж гардууллаа

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын дагуу нийслэлийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан хэрэгжүүлж байна.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/397 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай СОТ 3, 8, 9, 10, 11 дүгээр орон сууцны байруудыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Эх газрын жигүүр” ХХК,

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/397 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн Хан-Уул дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны 20-1, 20-2 дугаар байруудыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Шинэ гэр Түншлэл” ХХК,

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/397 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны 5, 6 дугаар байруудыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Шинэ гэр Түншлэл” ХХК,

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/397 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай Нэхмэлийн 12, 13, 17, 18 дугаар орон сууцны байруудыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Харү констракшн” ХХК шалгарсныг тус тус батламжилж, газар үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчидтэй гэрээ байгуулах эрх олголоо.

 

ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР

 

Сэтгэгдэл бичих