ЦГ: Нийслэл рүү орох хөдөлгөөнийг өнөө шөнийн 01:00 цаг хүртэл нэвтрүүлнэ

оруулсан Алсын Хараа

Нийслэл болон Сэлэнгэ, Дархан хот руу орж гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоосон талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд мэдээлэл өглөө.

Тэрбээр ” УОК-ийн шийдвэр гарахаас өмнө Улаанбаатар руу гарсан иргэд байгаа учир нийслэл рүү орох хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 22-ны буюу өнөө шөнийн 01:00 цаг хүртэл асуумж бөглүүлэн нэвтрүүлнэ.

Энэ хугацаанаас хойш Багануур, Багахангай, Налайх, Эмээлт, Өлзийт, Гүнтийн товчоонуудад бүрэн хязгаарлалтад хийгдэж тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй юм. Харин нийслэлээс гарах хөдөлгөөнийг өнөөдөр 21:00 цагт бүрэн хаасан” гэв.

Сэтгэгдэл бичих