Коронавируст халдварын шинэ шинж тэмдгийг танилцуулжээ

оруулсан Алсын Хараа

Коронавирусээр халдварласан хүнд илэрч байгаа шинэ шинж тэмдгийг ДЭМБ-аас өчигдөр  танилцуулжээ.

Коронавирусээр халдварласан хүмүүсийн олонход халуурах, хуурай ханиалгах шинж тэмдэг хамгийн түгээмэл илэрдэг.

Харин дээрх шинэ шинж тэмдэг нь, ялангуяа хүүхдүүдэд их илэрч байгаа бөгөөд улаан ягаан, хөх өнгийн халуу дүүгэх эмзэглэлтэй арьсны өөрчлөлт хөл гарын хуруу, хамрын үзүүрт гарч байгаа юм байна. Үүнийг “COVID-19”-ийн эхний шинж тэмдэг гэж үзэж байгааг ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр Олон нийттэй харилцах тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.

Тэрбээр мөн, коронавирусний халдвар тархах явцтай харьцуулахад, эдгэрэх явц удаан байгааг онцлоод өвчтөнүүд 21-45 хоног хэвтэн эмчлүүлж  байгаа дэлхийн жишиг байгааг дурдав.

Сэтгэгдэл бичих