Улаанбаатар, Дархан, Сэлэнгээс орох, гарах хөдөлгөөнийг өнөөдөр 21 цагт хаахаар боллоо

оруулсан Алсын Хараа

УОК өнөөдөр 18:30 цагт шуурхай хуралдаж Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан хотоос орох, гарах хувийн тээврийн хэрэгсэл, галт тэрэгний хөдөлгөөнийг өнөөдрийн 21:00 цагаас энэ сарын 25-ны 06:00 цаг хүртэл хаах шийдвэр гаргалаа.

ОХУ-аас Алтанбулаг боомтоор орж ирсэн олон улсын тээврийн жолоочоос коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан ийнхүү хөдөлгөөнийг хязгаарлаж байгааг ОБЕГ-ын дарга Т.Бадрал онцлов.Улаанбаатар /МОНЦАМЭ/

Сэтгэгдэл бичих