Интермед” эмнэлгийн өвчтөнөөс түргэвчилсэн оношлуураар Covid-19 илэрсэн . Харин нарийвчилсан буюу PCR-ийн шинжилгээний хариу сөрөг буюу вирус илрээгүй гэдгийг Эрүүл мэндийн яам мэдээллээ. Тухайн иргэн нь 69 настай амьсгал нь бачуурсан, хоёр талын уушгины хүнд хэлбэрийн хатгаатай гэсэн шинж тэмдэгтэй тус эмнэлэгт эмчлүүлж байсан ажээ. Мөн тухайн иргэн өндөр халуурсан тул “Интермед” эмнэлгийнхэн өөрсдөө түргэвчилсэн оношлуураар оношилж үзэхэд шинжилгээний хариу эерэг гарсан байна. Иймээс тус өвчтөнөөс өнөөдөр өглөө /2020.4.21/ 05.00 цагт ХӨСҮТ сорьц авч, PCR шинжилгээ хийсэн бөгөөд хариу нь сөрөг гарчээ.