Ирэх долоо хоногт Сөүл, Франкфурт хотууд руу тусгай үүргийн онгоц нисгэнэ

оруулсан Алсын Хараа

УОК-ын өчигдрийн хуралдаанаар энэ сарын 30-нд Сөүл рүү, 5 сарын 2-нд ХБНГУ-ын Франкфурт хот руу тусгай нислэг үйлдэхээр шийдвэрлэсэн тухай Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээллээ.

Тусгай нислэгт нэн түрүүнд жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд, өндөр настан, эрүүл мэндийн шалтгаантай, хүндэтгэх шалтгаантай иргэдийг бүртгэнэ.

Мөн  онгоцонд суухаас 48 цагийн өмнө "COVID-19"-ийн шинжилгээнд хамрагдсан байх хатуу шаардлага тавих бөгөөд энэ удаагийн нислэгт өөр улсаар дамжин ирж буй зөвхөн 18-аас доош насны оюутан бүртгүүлэх боломжтой аж. Гадаадад байгаа иргэдээс тусгай нислэгтэй холбоотой өргөдөл гомдолд ирж байгаа учир цаашид тусгай нислэгийн бүртгэлийг Шуурхай штаб, ГХЯ хамтран зохион байгуулахаар болжээ.

 

УОК-ын шийдвэрийн дагуу цар тахлын үеийн бэлэн байдлыг хангах дадлага сургуулийг тавдугаар сард зохион байгуулахаар болсныг мэдээллийн үеэр тэмдэглэлээ. Ингэхдээ ард иргэдийг бөөгнөрүүлэхгүйгээр гэрийн дэглэмийн хүрээнд зохион байгуулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна

Сэтгэгдэл бичих