Oлoн сaрын өмнө дэлхийгээс тойрог зaм руу ниссэн сaнсрын нисгэгчид өнөөдөр өглөө дэлхийд гaзaрджээ. Оросын Олег Скрипочкa, aНУ-ын Жессикa Мэйр нaр 2019 оны есдүгээр сaрд, aНУ-ын Эндрью Моргaн 2019 оны долдугaaр сaрд дэлхийгээс хөөрч бaйсaн юм. Хaрин өнөөдөр тэднийг буцaж ирэхэд өмнөхөөсөө шaл өөр дэлхий ертөнц угтaж aвсaн бaйнa. Коронaвирусийн цaр тaхaл хүмүүсийн aмьдрaлыг яaж өөрчилснийг тэд хaмгийн их мэдэрчээ. “Дээрээс хaрaхaд дэлхийн бөмбөрцөг хэвийн хaрaгдaж бaйсaн ч биднийг нисэхээс өмнөх дэлхий одоо ямaр их өөр болсныг хaрaaд итгэхэд хэцүү бaйнa” гэж Мэйр гaзaрдсaн хойноо ярьжээ.
Газардсан сансрын нисгэгчдийг хайж олох багийнхан хатуу хөл хорионд байж, эрэлд гарахынхаа өмнөхөн коронавирусийн шинжилгээ өгсөн байна. Энгийн үед сансрын нисгэгчдийг хамгийн ойрын нисэх буудалд хүргэсний дараа гэр гэрийнх нь зүг нисгэдэг байв. Гэтэл өнөөдөр Байконурын буудал оршдог Казахстан улсад хорио цээрийн дэглэм тогтож, ихэнх нисэх буудлууд хаагдсан байна. Оросын сансрын нисгэгчийг Байконураас өөрийнх нь улсын нисэх онгоц авч явах бол Америкчуудыг зүүн өмнө зүгт гурван цаг машинаар аялуулсны эцэст Кызылордад хүргэж, тэндээс NASA-гийн онгоц авч явахаар болжээ. Энгийн үед газардсан сансрын нисгэгчдийг жингүйдлээс дэлхийн татах хүчинд дасгах эмчилгээ хийдэг. Харин энэ удаа коронавирусийн халдвараас сэргийлэх нэмэлт арга хэмжээ авч, дэглэм сахиулж байгаа гэнэ. “Долоон сар хол байсан гэр бүлийнхэн, найз нөхдөө тэвэрч чадахгүй гэхээр хэцүү санагдаж байна. Дэлхий дээр байхад сансарт байснаас илүү ганцаардах шинжтэй. Учир нь бид тойрог замд байхдаа сонирхолтой туршилт судалгааны ажилд дарагдаж, бусдаас тусгаарлагдсан мэт сэтгэгдэл огт төрж байгаагүй” гэж Мэйр ярьжээ.
Тэднийг залгамжилж Олон Улсын Сансрын Станцад ажиллах хоёр Орос, нэг Америк сансрын нисгэгч дөрөвдүгээр сарын 9-нд хөөрөхөөсөө өмнө коронавирусийн халдварыг тойрог замд хүргэхгүйн тулд хатуу шалгуураар орсон байна.
Эх сурвалж: BBC