"Улаанбаатар хот дэлхийн 40 гаруй хоттой хамтын ажиллагаатай ажилладаг. Тухайлбал Москва хотын тухайд хотын гудамж, эмийн сан, дэлгүүрт үйлчлүүлэх хүний хоорондын зайг 1.5 метр гэж заажээ. Хятадын нийслэл Бээжин хотын тухайд гаднаас орж ирсэн гадаадын иргэдийг 14 хоногийн тусгаарлалтад заавал оруулна. Нью-Йорк хотын тухайд амны заалт зүүхийг хуульчилсан мөн хорио цээрийг дэглэмийг тавдугаар сарын 10 хүртэл сунгасан зэрэг арга хэмжээн цаг тухайд авч хэрэгжүүлж байна" хэмээн Хотын захирагч С.Амарсайхан хэллээ.
Мөн Улаанбаатар хотын тухайд энэ сарын сүүлээр буюу 29, 30-ны өдрүүдэд Онцгой байдлын тусгай сургалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн Яармагийн эх нялхасын эрүүл мэндийн төвд 100 ор бэлэн болгохоор ажиллаж байна. Тус эмнэлэг 360 ор, 9 мэс заслын өрөөтэй. Эх хүүхдийн үндэсний төвийн нөхцөл байдал өвлийн цагт ачаалал ихтэй байдгийг иргэд мэдэж байгаа. Яармагийн эмнэлэг ашиглалтад орсноор Эх нялхас төвийн ачаалал буурна гэв.
Хотын соёл аян эхлүүлсэн бөгөөд хотын соёлын түгээн дэлгэрүүлэхэд иргэний оролцоо нэн чухал учир иргэдийн хамтран ажиллахад уриаллаа. Үүний зэрэгцээ нийслэлийн хороо дүүргийн хэсгийн ахлагчид цагдаагийн албаны шалгалтад тэнцэж хэсгийн цагдаагийн үүргийг давхар гүйцэтгэж байгааг онцоллоо. Эдгээр хүмүүс иргэдийг торгох бус олон нийтийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, хотын стандартыг хэрэгжүүлэхэд хяналт тавих, хотоос гаргаж буй шийдвэрийн биелүүлэлтэд хяналт тавьж ажиллана гэв.
Нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын тухайд гэр хорооллын дэд бүтцийг бий болгох ажлын тухайд иргэдэд бүрэн мэдээллийг өгөхөөр ажиллаж байна. Гэр хорооллын нөхцөл байдлыг сайжруулахгүйгээр хот хөгжихгүй. 11 мянган айл өрх дулаан цахилгаан сүлжээнд холбогдсон. Мөн газар чөлөөлөх ажлыг үргэлжлүүлж байна. Сэлбэ дэд төвийн цахилгаан станц удахгүй ашиглалтад орно. Чингэлтэй дүүргийн 18-р хооронд 250 ортой цэцэрлэг инкуватор сургалтын төв мөн ашиглалтад орно. Ханын материалын Дулаан дамжуулах дэд станц ашиглалтад орсон бөгөөд тавдугаар сард ашиглалтад бүрэн хүлээлгэж өгнө. Ингэснээр Хилчин хотхон, Баянхошуу, Жанцан орчмын 11 мянган айл өрх, үйлдвэр үйлчилгээний байгууллагууд дулаан, цэвэр бохирын усанд холбогдох боломж үүсэж байна. Явган хүний замыг шинэчлэх зайлшгүй шаардлага байна. Зам цэцэрлэг гээд бүхий л бүтээн байгуулалтын ажилд хамгийн нэн түрүүнд чанарыг эрхэмлэх ёстой. Бүтээн байгуулалтын ажилд чанар сэтгэл дутагдаж байна гэдгийг С.Амарсайхан хэллээ.