Майкл Жорданы тухай баримтат киноны нээлт болно

оруулсан Алсын Хараа

Aмерикийн мэргэжлийн сагсан бөмбөгийн домогт од Майкл Жорданы тухай өгүүлэх “The last dance" баримтат киноны нээлт удахгүй болох гэж байна.

10 ангиас бүрдэх уг киног найруулагч Жейсон Хейр найруулжээ. Тэрбээр “Энэ киноны хамгийн өр зүсэм хэсэг нь Жордан, Коби нарын одон жилийн харилцааг харуулсан баримтууд байх болно" гэж хэлсэн байна.

 

 

Учир нь, Коби Брайнтын онгоцны ослоор барахаасаа долоо хоногийн өмнө дээрх киноны зураг авалтад оролцож, Майкл Жорданы тухай дурсамжаа хуваалцжээ.

Тэднийг мэргэжлийн сагсан бөмбөгийн нэгэн үеийг эзэгнэсэн алдарт тамирчид гэдгийг бүх хүн хүлээн зөвшөөрч, байнга харьцуулж ярьдаг байлаа.

Коби баримтат кинонд түүнийг “Миний том ах шиг” гэж үнэлсний нь хариуд түүний оршуулгын ёслол дээр Майкп "Тайван нойрсдоо, дүү минь“ гэж хэлсэн нь уг киноны хамгийн уянгын хэсэг байх гэнэ.

Сэтгэгдэл бичих