Леди Гага, Пол МакКартни тэргүүтэй 100 гаруй уран бүтээлч нэгдсэн онлайн тоглолт боллоо

оруулсан Алсын Хараа

Коронавируст цар тахлын үед бусдын төлөө хамгийн ихээр ажиллаж буй эрүүл мэндийн салбарын ажилчдад зориулсан "One World: Together at home" онлайн хандивын тоглолтод Леди Гага, Пол МакКартни тэргүүтэй 100 гаруй уран бүтээлч оролцлоо.

Уг тоглолтыг Global Citizens байгууллагаас санаачлан зохиосон бөгөөд тоглолтыг үндсэн хэсгүүд 2 цаг, нийт 8 цаг гаруй хугацаанд үргэлжилжээ.

Тоглолтод Rolling Stones хамтлагийн гишүүд дөрвөн тусдаа газраас зэрэг дуулж, Тейлор Свифт, Билли Эйлиш, Ниалл Хоран, Жон Леженд, Сэм Смит тэргүүтэй дуучид уран бүтээлээ хүргэсэн байна.

Сэтгэгдэл бичих