Хөрөнгийн биржийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 42,116,493.60 төгрөгийн үнийн дүн бүхий 335,817 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөв.
Харин 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байв. Үүнээс "Ремикон" ХК (RMC +11.60%) болон "Говь" ХК (GOV +5.46%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Агротехимпекс" ХК (ATI -14.44%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND -6.35%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.02 хувиар өсч 16715.02 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,452,757,946,221.50. төгрөг боллоо.
Улаанбаатар /МОНЦАМЭ/