"МУЗА" хамтлаг "COVID19" нэртэй дуу гаргажээ

оруулсан Алсын Хараа

Дэлхий дахинд тархаад буй COVID19 цар тахлаас урьдчилан сэргийлэхэд ард олныг уриалах зорилгоор Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын дэргэдэх "Муза" хамтлаг "COVID19" нэртэй дуу гаргажээ.

Тус уран бүтээлийн талаар "Муза" хамтлагийн дуучин А.Баярсайхан “Иргэдийг эрүүл мэндээ сахин хамгаалаасай гэсэн зорилгоор энэ дууг хийсэн. Иргэд эв найртай, хамтдаа тэмцэж байж аюулт тахлын ард гарна. Нэг ч гэсэн хүн энэ дууг сонсоод гараа угааж, маскаа зүүхээ санаж байвал бидний уран бүтээлийн үр дүн гэсэн үг. Зарим хүн дууг маань шүүмжлэлтэй хүлээж авч байна. Гэхдээ нийгэмд эерэг, хөгжим, наргиантай зүйл хэрэгтэй шүү дээ” гэв.

БИЧЛЭГ:

Дууны шүлгийг СТА Л.Эрдэнэбат, хөгжмийг ая зохиогч А.Энхнаран зохиожээ.

"COVID19" ДУУНЫ ҮГ:

Үлгэр туульсын мангас шиг

Үл үзэгдэгч савраараа

Чимээгүйхэн халдан давшиж

Чи биднийг мөхөөх нь үү

Корона чи савраа тат

Хорооно гэсэн санаагаа тат

Найман тэрбум хүн няц гишгэнэ чамайг

Нар дэлхийн хооронд чи бут үсэрнэ

Гараа сайн угаа, амны хаалтаа зүү

Гайтай муу коронад сиймхий ч бүү өг

Амьдралд гийх өглөөний нарыг

Аз жаргалын туяатай нь тосъё

Аюулт тахлыг тараахгүй

Ард түмнээ хамгаална

Одоо чамайг ялан дийлэх

Оюун ухаан бидэнд байна

Корона чи савраа тат

Хорооно гэсэн санаагаа тат

Найман тэрбум хүн няц гишгэнэ чамайг

Нар дэлхийн хооронд чи бут үсэрнэ

Гараа сайн угаа, амны хаалтаа зүү

Гайтай муу коронад сиймхий ч бүү өг

Амьдралд гийх өглөөний нарыг

Аз жаргалын туяатай нь тосъё

Францаас ирсэн аюулыг

Фракцаараа бид барьж идсэн

Олон түмэнд тустай, ачтай

Онцгой, цагдаа, эмч нар байна

Ко ко ко корона...

Сэтгэгдэл бичих