Д.Нарангэрэл: Коронавирусийн эсрэг вакцин гартал буюу 2022 он хүртэл иргэд хоорондын зайг барих шаардлагатай

оруулсан Алсын Хараа

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.04.17/

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 213 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. АНУ, Итали, Испани, Герман, Франц улсад өвчлөл өндөр байна. ОХУ-ын бүх мужид нь өвчлөл бүртгэгдлээ. Москва, Санкт-Петербург Ковид19-ийн өвчлөл голомтлон тархаж байна.

Энэ жил тус улсад Ялалтын баярыг хойшлуулахаар боллоо. 2020 оныг дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон Ахмад дайчдын жил болгон зарлалаа. Москва хотын захирагч коронавирусийн халдварын эсрэг ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууддаа таксигаар үнэгүй үйлчлэх, зочид буудалд үнэгүй байрлуулах зэргээр эмнэлгийн ажилтнууддаа таатай нөхцөлөөр хангаж, хүндэтгэл үзүүлж байна.

Сингапур улсад 728 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь сүүлийн 24 цагийн дотор хамгийн их тохиолдол бүртгэгдсэн тохиолдол боллоо . Үүний гол шалтгаан нь гадаадаас ирсэн хүмүүс болон гэрийн хөл хорио, дэглэмийг сахиагүй хүмүүс тархаасан гэж үзэж байна.

Харвардын эрдэмтдийн хийсэн судалгаагаар, үр дүнтэй эмчилгээ, вакцин гартал зай барих хэрэгтэй гэдгийг сануулж, 2022 он хүртэл зай барих арга хэмжээг авах хэрэгтэй гэв.

Сэтгэгдэл бичих