“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 Хувьцаа болон ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид өвлүүлэх, иргэдэд хувьцаатай холбоотой мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх нээлттэй өдөрлөг
Нээлттэй өдөрлөгт “Эрдэнэс Тавантолгой” ХК, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн байгууллага, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын нотариатчидын танхим, үнэт цаасны компаниуд оролцож иргэдэд хувьцаа өвлүүлэх, хувьцааны данс нээх үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ шаардлагатай бусад зөвлөгөө, мэдээлэл өгнө.
Иргэд та бүхнийг 2026 оны 09 сарын 28, 29, 30-ны өдрүүдэд зохиогдох байгуулагдах нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.