"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 09 дүгээр сарын 7–11-ний өдрүүдэд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 9 удаагийн амжилттай арилжаагаар нийт 896.0 мянган тонн нүүрсийг 97.7 сая ам.долларын үнийн дүнтэйгээр арилжааллаа.
2026 он гарснаар нийт 246 удаагийн арилжаагаар 1.5 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 15.9 сая тонн нүүрс арилжаалсан байна.