“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж өнөөдөр өөрийн цахим хуудсаар,
"“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй компани болгох дуусдаггүй яриаг дуусгана. Таны 1072 хувьцаа бүртгэл төдий бус бүрэн мөнгөжсөн хувьцаа болно.
Хувьцаа эзэмшигч иргэн Та бүхнийг 2026 оны 9 дүгээр сарын 3, 4-нд Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирэхийг урьж байна. Та 1072 хувьцааны талаар бүгдийг асуу" хэмээн мэдэгдлээ.



