БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засаx Орон болон Балба Улсын нутагт болсон байгалийн гамшигт Монгол Улсын хоёр иргэн өртсөн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд түгсэнтэй холбогдуулж Гадаад харилцааны сайдын Хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийв.
Тэрбээр мэдэгдэлдээ, "Хилийн чанадад ажиллаж, амьдардаг манай улсын иргэн өөрийн хамт ажилладаг байсан хамтрагчдыг байгалийн гамшигт өртсөн талаар нийгмийн сүлжээнд нийтэлсэн нь олон нийтийн дунд ташаа мэдээлэл түгээхэд хүргэсэн болно.
Гадаад харилцааны яам байгалийн гамшигт үзэгдэл гарсан цагаас хойш Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам болон Энэтхэг Улсад суугаа Элчин сайд яам (Балба Улсыг хавсран хариуцдаг)-аар дамжуулан суугаа улсуудын холбогдох байгууллагуудтай тогтмол холбоотой ажиллаж байна.
Одоогоор Монгол Улсын иргэд байгалийн гамшигт үзэгдэлд ямар нэг байдлаар өртсөн гэх мэдээлэл ирээгүй" гэжээ.