Ардын намынхан “Азтай Зандан” гэж атаархдагаа болиод “Алиа Зандан” гээд муулдаг болжээ...

оруулсан Алсын Хараа

Эдүгээ Монголд цор ганц алсын хараатай, аз жаргалтай хүн Г.Занданшатар байна. Тэрээр 19 оноос хойш алтан суудалд суусан. Ми.Энхболдыг огцроход ЗГХЭГ-ын даргаас УИХ-ын даргын суудалд дэвшсэн. Тэнчээнээ тасралтгүй 5 жил суугаад 24 оны сонгуультай золгосон. Гэвчиг 24 оны сонгуульд унасан. Гэлээ гээд Ерөнхийлөгч Г.Занданшатарыг хаяагүй. Тамгын даргаараа тавьсан. 25 оны 6 сард Л.Оюун-Эрдэнийг огцруулаад орны Ерөнхий сайдаар 25 оны 7 сард түүнийг тохоосон. Тэрээр 26 оны 3 сард огцорсон. Энүүгээр нь МАН-ынхан түүнийг: Азтай Зандан гэдэг байж. Атаатай, магтаалтай нэр. Ийнхүү Ерөнхий сайдаас огцорсноосоо хойш 5 сар болж буй. Гэвчиг мань Г.Занданшатар энэхүү 5 сард намынхнаасаа хайрласан: Азтай Зандан гэх нэрээ өөрчлүүлж орхиж. Нууцгүй үнэнийг дуудахад: Тэрээр 27 онд Ерөнхийлөгч болчих санаатай, тэрийгээ нуухгүй, ил тодорхой сонгуульдаж яваа цор ганц улстөрч. Уул нь: Энэ алсын хараа мөн биз? Нэгэнтээ энийг харсан түүнд ялих ялихгүй сэдвүүд яршиг гуай л байх шиг. Гэвчиг анзаарах ёстой юм гараад ирж. Намынхан нь түүнд дуртай биш болж. Урьд нь: Магтаал, атаа 2-т боож өгсөн Азтай гэдэг нэрээ Алиа болгоод өөрчилж. 80 жилийн өмнө Төв циркийн зрителиэс Төв хорооны ордон хүртэл инээд түгээж явсан алиа эр, Ардын жүжигчин. Яагаад ийнхүү: Алиа гэснийг сонсож чих талбив. Тэгэхнээ: Саяны наадмаар Төв асарт сууна гэж уурласаар байгаад Төрийн 3 өндөрлөгтэй хамт сууж наадам үзэж. Тэрнийгээ зарлуулна гэж уурлаж байгаад. Монгол Улсын Ерөнхий сайд асан Гомбожавын Занданшатар Төв асарт мориллоо гээд зарлуулж. Энэ мэтхэнээр Төрийн ёслолынхон буюу протоколынхныг сандаргаж, басхүү самарч. Мөнхүү тэрээр бууснаасаа хойш гадаадад томилолтоор явахдаа: Заавал хамгаалалт авна гэж уурладаг болж. Гадаад яамныхан тэрэнд нь стрессдээд хэцүүдэж. Энүүнээс гадна: Ерөнхийлөгчтэй хамт жанжин малгай өмсөж нээлтээр морьтой давхиад, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр 2 Дархан аваргыг барилдуулан, малгайг нь барьж, засуул хийж, тэрнээс гадна буу буудаж, шатар тоглож гүйгээд тэр болгоноо 27 оны пиар хэмээх болж. Энүүнээс хэцүү нь: Төрийн ордон, МАН-ын ордон 2-т тус бүр өрөө гаргуулна гэж тамлаад төрд байгаа болон нам дээрх намынхнаа өөртөө дургүй болгож. Энэ нь овоорсоор МАН-ынхны сэтгэлийг хөргөж. Эдүгээ зарим нь хөнгөхөөн: Зандан бро хийцгүйрээд дууслаа гэх болж. Гэвчиг: Сүүл үест Ерөнхий сайд Н.Учралын талынхан түүнд бүрчиг таагүй хандах болж. Н.Учралын гэх чинь: Намын даргын хавь ойр гэх үг. Яав ийв гэхнээ: Г.Занданшатар Ерөнхий сайд байхдаа багш нарын цалинг попорч нэмсэн. Үйлийн үрийг нь Н.Учрал дарга эдэлж байгаа. Г.Занданшатарын үед МАН 2 хуваагдсан. Хатуу зөрчил үүсгэсэн нь түүний буруу. Ийм Алиа Зандан нэр дэвшвэл МАН сонгуульд ялагдана. Тиймийн учраас: МАН өөр дүрүүдээс сонголт хийх нь зүй хэмээцгээж. Базах нээ: МАН*-ынхан “Азтай Зандан” гэж атаархдагаа болиод “Алиа Зандан” гээд муулдаг болж. Намдаа нэрээ алдана гэдэг Г.Занданшатарт муу. Гэлээ гэхдээ МАН-аас 27 онд нэр үйл цэвэртэй, сэтгэл зүтгэл сайтай, алиа шог үйлгүй 50 нас хүрсэн, улс төр, амьдрал 2-т элдүүрээ хангуулсан улстөрчид зөндөө л байна...

Ө.БАТБИЛЭГ

"Өдрийн сонин"

/2026.08.19/

Сэтгэгдэл бичих