АЖМХ: Шатахууны асуудлаас болж аялал жуулчлалын салбар ₮1.2 их наядын хохирол хүлээх эрсдэлтэй байна

оруулсан Алсын Хараа

АЖМХ: Агаарын болон авто тээврийн шатахууны хангамж тасалдах нь аялал жуулчлалын салбар төдийгүй улсын нэр хүнд, олон улсын арга хэмжээний зохион байгуулалтад бодит эрсдэл учруулж болзошгүй байна.
Шатахууны хомсдолоос шалтгаалан аялал жуулчлалын салбар "Тэг зогсолт" хийхэд хүрээд байгааг салбарынхан мэдээллээ. Шатахуун хангамжийн асуудлаас болж VIII, IX сарын аяллууд цуцлагдах тохиолдолд нэг жуулчнаас олох дундаж орлогоор тооцоход 1.2 их наяд төгрөгийн хохирол хүлээх эрсдэлтэйг Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо анхааруулж байна.
Шатахууны хомсдолын улмаас аяллууд цуцлагдах, жуулчид нислэгээс хоцрох, орон нутагт саатах, жуулчин тээврийн үйлчилгээ тасалдахад хүрээд байгаа юм. Иймд шатахуун хангамжийн асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх хүсэлтийг Ерөнхий сайдад хүргүүллээ. Засгийн газар олон улсын болон орон нутгийн нислэг, хот хоорондын жуулчин тээврийн хэвийн үйл ажиллагааг хангах, агаарын хөлгийн болон авто тээврийн шатахууны нөөц нийлүүлэлтийг тогтворжуулах, COP17 бага хурлын үеэр жуулчдад үйлчлэх тээврийн
хэрэгслүүдийг шатахуунаар тасралтгүй хангах зохицуулалт хийх шаардлагатайг онцолж байна. Энэ асуудлыг лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэдгийг салбарын яам мэдээлэв.
Монгол Улс 2026 он гарсаар 580 мянга гаруй жуулчин хүлээн аваад байгааг салбарын статистик мэдээллээс харж болохоор байна. Зөвхөн долоодугаар сард 150,257 жуулчин ирсэн нь сүүлийн дөрвөн жилийн дээд үзүүлэлт боллоо.

Эх сурвалж: Bloomberg TV mongolia

Сэтгэгдэл бичих