УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт 13 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ

оруулсан Алсын Хараа

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар 13 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ.

Мөн НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх аж.

Түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох, техник хэрэгсэл хэрэглэх тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Сэтгэгдэл бичих