Н.Учрал нар улс төрөө аргалж байгаад ирээдүйн Өв санг ухах нь ээ...

оруулсан Алсын Хараа

ТАМХИНЫ ЦЭГИЙН ТОВЧ МЭДЭЭНҮҮД:


Ерөнхий сайд Н.Учрал удах уу, унах уу гэдгийг шийдэх цагтай бөмбөг болох огцруулах санал 41 гишүүний гарын үсэгтэй АН-ын дарга О.Цогтгэрэлийн ширээн дээр байгаа. О.Цогтгэрэл тэрхүү бичгийг бариад УИХ-ын дарга С.Бямбацогтын өрөө рүү орсон цагаас Н.Учралын сандал ганхаад эхэлнэ.

Ард нийтийн дунд бол Н.Учралын сандал аль хэдүйнээс ганхсан. Гагцхүү илрэл нь хараахан мэдрэгдээгүй байгаа. Сарын дараанаас хичээл сургууль, өвлийн бэлтгэл гээд эхлэхтэй зэрэг үнийн өсөлтөд хатгуулсан ард нийт яах бол, мөнчиг хэцүүхэн араншин үзүүлж магад. Энийг Н.Учрал ойлгосон л бололтой сонсогдов.

Нарийндаа: Г.Занданшатарын Ерөнхий сайд байхдаа сэдэж гүйцэтгэсэн популизмыг Н.Учрал өөрөө улам төгсрүүлээд эцсийн бүлэгт тэрэндээ дэгээдүүлэхээр болж.

Г.Занданшатарыг Ерөнхий сайд байсан 25 онд боловсролын салбарын Үйлдвэрчний эвлэлийнхэн цалин нэмүүлэх шаардлага тавьж сүрхий шахаж ажилласан. Тэгсний хүчинд багшийн үндсэн цалинг 26 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд 50 хувь нэмж 2.2 хүргэх хамтын гэрээг Засгийн газартай байгуулсан. Тэр нь 26 оны төсвийг хэлэлцэж байхад хийгдсэн. Тиймийн учраас тэрхүү хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор 26 оны төсвийг УИХ-аар хэлэлцэх явцад төсвийн төсөлд зохицуулалт хийж байгаад боловсролын салбарын цалингийн санг 518 тэрбумаар нэмсэн. Энэ дотор багш нарын цалин нэмэхдээ үндсэн цалинг 50 хувь, нэмэгдлийг 25 оны түвшинд царцаах, зарим төрлийн нэмэгдлийг үндсэн цалинд шингээх байдлаар зохицуулалт хийсэн. Дараагаар нь: Н.Учрал 26 оны 4 дүгээр сард Г.Занданшатарын багшийн цалингийн нэмэгдлийг 25 оны түвшинд царцаасан, басхүү зарим төрлийн нэмэгдлийг үндсэн цалинд шингээсэн шийдвэрийг өөрчилсөн. Тэрүүгээрээ: 26 оны 5 дугаар сараас эхлэн бүх нэмэгдэл, нэмэлт хөлсийг 26 оны нэмэгдүүлсэн цалингаас тооцож олгох шийд гаргасан. Энүүгээр: Багш нарын цалингийн сан 686 тэрбумаар дутах тооцоо гарч. Тэгэхлээр нь Н.Учралын Засгийн газар 26 оны төсөвт тодотгол хийх замаар дээр дурдсан зардлыг шийдэхээр болж. Гэтэл нь: Боловсролын салбарын Үйлдвэрчний эвлэлээс: Г.Занданшатарын Засгийн газартай байгуулсан хамтын гэрээгээр 26 оны 11 дүгээр сараас багшийн үндсэн цалинг дахин 26 хувиар нэмж, үндсэн цалинг 2.8 саяд хүргэх ёстой гэж шаардаад эхэлж. Гэвчиг: Уг шийдвэрийн төсвийн нөлөөлөл 26 онд 135.9 тэрбум, 27 онд 815.3 тэрбумаар нэмэгдэхээр тооцоо гараад ирж. Ийнхүү ядаж байтал нь: Эрчим хүч, урлаг соёл, эрүүл мэнд, хууль сахиулах слбарын алба хаагчид цалингаа 30-50 хувиар нэмэхийг Үйлдвэрчний эвлэлээрээ дамжуулан шаардаад унаж. Гэтэл нь эрүүл мэндийн салбарын цалинг дийлэхээ болиод ЭМДС-гаас санхүүжүүлээд жил шахуу болсноос болоод тус сан хүндэрчихэж. Тиймийн учраас: Энэхүү төсвийн урсгал зардлын өөрчлөлтийг санхүүжүүлэхийн төлөөнөө Ирээдүйн өв сан руу орохоос өөр аргагүй шаардлага үүсч. Гэсэн нь: АН огцруулах бичиг өргөх зэргээр улс төр хүндэрчих эрсдэлтэй тулж. Тэгэхлээр нь хараад сууж. Гэтэл нь нөгөө талд: Ард нийт үнийн өсөлтөд бухимдаж дайрчих гээд эвгүй. Ийнхүү ацан шалаанд орж. Эд нарыг тооцсон хэрэгтэй, хэрэггүй зөвлөхүүд нь: Улс төрөө аргалж байгаад Ирээдүйн өв санг ухаж байгаад энэхүү эрсдэл хүндрэлийг давъя гэцгээж байгаа нь улс төрийн тамхины цэгээс сонсдов...

Б.БАТБИЛЭГ

"ӨДРИЙН СОНИН"

/2026.07.29/

Сэтгэгдэл бичих