Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 435 тэрбум төгрөгөөр өсжээ

оруулсан Алсын Хараа

Үнэт цаасны зах зээлийн арилжаагаар энэ оны эхний хагас жилд 865 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ.

Өмнөх оны мөн үеэс 435 тэрбум төгрөгөөр буюу хоёр дахин өсжээ. Үнэт цаасны нийт гүйлгээний 66 хувь нь анхдагч зах зээлийн гүйлгээ, 34 хувь нь хоёрдогч зах зээлийн гүйлгээ байна.

Үнэт цаасны гүйлгээний талыг компанийн бонд, 16 хувийг компанийн хувьцаа, 15 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 14 хувийг Засгийн газрын бонд, 0.2 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх тус тус эзэлж байна.

Арилжсан үнэт цаас 2026 оны эхний хагас жилд 266 сая ширхэг болжээ. Өмнөх оны мөн үеэс 58 хувиар буурчээ. Нийт арилжсан үнэт цаасны 1.5 (4.0 сая ширхэг) хувь нь анхдагч зах зээлд арилжигдсан, 98.5 (262.4 сая ширхэг) хувь нь хоёрдогч зах зээлд арилжигдсан байна.

Эх сурвалж: ҮСХ

Сэтгэгдэл бичих