Өнгөрсөн шөнө Хан-Уул дүүргийн Мишээл орчмоор хамгийн их буюу 27 мм хур тунадас оржээ

оруулсан Алсын Хараа

Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын Нисэх-Яармаг орчмоор 15мм, Сонгинохайрхан дүүрэг 13мм, Хан-Уул дүүрэг Мишээл орчмоор 27мм, Багануур дүүрэг 2мм, Налайх Тэрэлж орчмоор 22мм, Партизан орчмоор 46мм, Өлзийт орчмоор 8мм хэмжээтэй хур тунадас орсон талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ.

  • Өнөөдөр Улаанбаатар орчмоор үүлэрхэг, бороотой байна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +22...+24 градус дулаан байна.
  • Багануур орчмоор үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ +23...+25 градус дулаан байна.
  • Тэрэлж орчмоор үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 3-8 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +21...+23 градус дулаан байна.

Ирэх баяр наадмын өдрүүдээр мөн бороотой байх төлөвтэй байгаа юм. Иймд гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байхыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих