Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 139 чиглэлд нийт 959 автобус иргэдэд үйлчилнэ. Хүй долоон худаг чиглэлийн автобуснууд Улаанбаатар зочид буудлын зүүн талын болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын зогсоолоос хөдөлж, зам дагуух бүх буудалд зогсох юм. Мөн долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох арга хэмжээний үеэр Дүнжингарав, Мишээл Сити зогсоолоос БЭ:1, БЭ:2 богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ. Иргэд эдгээр зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү хялбар зорчих боломжтой. Харин Хүй долоон худаг чиглэлд Авто зогсоол болон Давааны зөрлөгөөс мөн богино эргэлтийн автобус үнэгүй үйлчлэхээр зохион байгуулжээ.
