Америкийн тамирчин "Долоон хоолой, долоон оргил" сорилтыг гүйцэтгэсэн анхны хүн болжээ

оруулсан Алсын Хараа
Америкийн тэсвэр тэвчээрийн тамирчин мягмар гарагт Японы хамгийн том хоёр арал болох Хоншю, Хоккайдогийн хооронд 40 км-ын зайг сэлж туулснаар дэлхийн хамгийн бэрх долоон хоолойг сэлж гаталсан амжилтыг тогтоосон тухай түүнийг дэмждэг бүлэг мэдээлжээ.
Өдгөө 45 настай Роб Леа Японы гол арлыг тус улсын хойд нутагт орших Хоккайдо арлаас тусгаарладаг Цүгарү хоолойг 11 цаг 43 минут 35 секундэд сэлж гаталжээ. Ингэснээр тэрбээр долоон тивийн долоон хоолойг сэлж гатлах, долоон оргилд нь авирах "Double Seven" сорилтыг амжилттай гүйцэтгэсэн дэлхийн анхны хүн болсон байна.
"Далайн долоо"-гийн сорилтод Газрын Дундад тэнгисийг Атлантын далайтай холбодог Гибралтарын хоолой, "Долоон оргил"-ын тоонд дэлхийн хамгийн өндөр уул болох Эверест багтдаг ажээ.
Леа Японы гол арал болох Хоншю арлын хойд үзүүрт орших Аомори мужийн Накадомари суурингаас мягмар гаргийн өглөө сэлж эхэлсэн бөгөөд хагас өдрийн дараа Хоккайдогийн Фүкүшима суурингийн эрэгт ирсэн байна.
Цүгарү хоолойн усанд сэлэлтийн холбооны гишүүн Юка Итогийн хэлснээр, эл хоолой нь маш хүчтэй урсгалтай, сэлэхэд хамгийн хэцүү сувгуудын нэг ажээ.

Сэтгэгдэл бичих