АНУ, Ираны төлөөлөгчид харилцан цохилт өгөхөө зогсоож, Ормузын хоолойн асуудлаарх санал зөрөлдөөнийг зохицуулах зорилгоор зургаадугаар сарын 30-ны өдөр Доха хотод зөвлөлдөх уулзалт хийхээр тохиролцсон тухай "Axios" цахим хуудасны сэтгүүлч Барак Равид өөрийн эх сурвалжаас эш татан мэдээлжээ.
"АНУ-ын өндөр албан тушаалтны хэлснээр, хоёр тал Ормузын хоолойн асуудлаарх санал зөрөлдөөнийг шийдвэрлэхийн тулд мягмар гарагт Катарын нийслэлд уулзахаар төлөвлөж байгаа тул АНУ, Иран цохилт өгөхөө зогсоохоор тохиролцсон" хэмээн тэрбээр хэлсэн байна.
Б.Равидад мэдээлэл өгсөн эх сурвалжуудын нэгнийх нь хэлснээр, талууд мягмар гарагт Швейцарт зөвлөлдөх уулзалт хийж, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын цөмийн хөтөлбөрийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байжээ. Гэвч сүүлийн өдрүүдэд нөхцөл байдал хурцадсаны улмаас АНУ, Ираны төлөөлөгчид хэлэлцээ хийх газар болон үндсэн сэдвээ өөрчлөхөөр шийдвэрлэсэн байна.
Зөвлөлдөх уулзалтад АНУ-ын техникийн ажлын хэсгийг ахалж буй Ник Стюарт мөн оролцох аж.