БЭЭЖИН. /Xinhua/. Эх газрын Хятадад лхагва гарагт коронавирусний халдварын 46 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 34 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс өнөө өглөө мэдээллээ.
“COVID-19”-ийн дотоодод халдварласан 12 тохиолдлын тав нь Гуандун мужид, дөрөв нь Хэйлунжян мужид, гурав нь Бээжин хотод бүртгэгджээ. Хятадад лхагва гарагт халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бол халдвар авсан байх магадлалтай дөрвөн шинэ тохиолдол бүртгэгдсэний гурав нь Шанхай хотод зөөвөрлөгдөн ирсэн байна. Мөн тухайн өдөрт 76 хүн эдгэрч, эмнэлгээс гарч, биеийн байдал нь хүнд хүний тоо 18-аар буурч, 95 болжээ.
Эх газрын Хятадад энэ сарын 15-ны байдлаар 82341 хүн халдвар авснаас 3348 хүн нас барж, 77892 хүн эдгэрсэн байна. Мөн тухайн өдрийн байдлаар зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдлын тоо 1534-т хүрснээс 636 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол 46 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Үүнээс гадна халдвар авсан хүмүүстэй ойр байсан 8484 хүн эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд лхагва гарагт хяналтад байсан 521 хүн гэртээ харьсан байна.
Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, эх газрын Хятадад лхагва гарагт “COVID-19” халдварын шинж тэмдэггүй 64 шинэ тохиолдол бүртгэгдсэний 12 нь гадаадын орнуудаас зөөвөрлөгдөн иржээ. Мөн шинж тэмдэггүй зургаан тохиолдлыг баталгаат тохиолдлын тоонд оруулсны хоёр нь зөөвөрлөгдөн ирсэн байна. Эх газрын Хятадад лхагва гаргийн байдлаар шинж тэмдэггүй 1032 тохиолдлыг эмнэлгийн хяналтад оруулсан бөгөөд тэдгээр тохиолдлын 217 нь зөөвөрлөгдөн иржээ.
Мөн энэ сарын 15-ны байдлаар Хонконгт коронавирусний халдварын 1016, Макаод 45, Тайваньд 395 тохиолдол тус тус бүртгэгдэж, Хонконгт дөрөв, Тайваньд зургаан хүн нас баржээ. Мөн Хонконгт 459, Макаод 16, Тайваньд 137 хүн эдгэрсэн байна.