МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд аймаг, сумдын ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн дүнгээр мэдээлэл хийв.
Энэ жил таван аймгийн 9 суманд аймгийн ИТХ-ын 9 мандат, 15 аймгийн 37 мандат дээр сумын ИТХ-ын нөхөн сонгуулийг зарласан. Сонгуульд МАН-аас 42, АН-аас 40, ХҮН намаас гурав, Иргэдийн оролцооны нэгдэл нам, ИХ намаас тус бүр 1, бие даан нэр дэвшигч 5, нийт 93 нэр дэвшигч өрсөлдсөн байна. Аймаг, сумдын ИТХ-ын нөхөн сонгуулийн нийлбэр дүнг холбогдох байгууллагууд гаргажээ.
Нийт 46 мандатаас МАН 26 мандат буюу 56.5 хувиар ялалт байгуулсныг Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар олон нийтэд мэдээлэв. Мөн АН-аас 17 мандат буюу 36.9 хувь, ХҮН нам нэг, хоёр бие даагч сонгогджээ. Ялангуяа аймгийн ИТХ-ын 9 мандатад МАН-аас нэр дэвшигчид 100 хувийн үнэмлэхүй ялалт байгуулсныг онцоллоо. Тодруулбал, Увс, Өвөрхангай, Дундговь, Төв, Дархан-Уул аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд намын удирдлагуудаас нэлээд ач холбогдол өгч ажилласан гэдгийг тодотголоо.
Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар МАН-д итгэл хүлээлгэж, сонголтоо баталгаажуулж санал өгсөн нийт сонгогчдодоо МАН-ын нэрийн өмнөөс талархлаа илэрхийллээ. Энэ итгэлийг зүтгэлээр хариулж 2024 оны УИХ болон Орон нутгийн сонгуульд амласан мөрийн хөтөлбөрөө өндөр хувьтай биелүүлж, нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх томоохон шинэчлэлүүдийн ажлаа улам эрчимжүүлэх болно.
Энэ удаагийн сонгуулийн үр дүн бол МАН-ын шинэ удирдлагаас ард түмэндээ илүү ойртож, намын дарга Н.Учрал 11 аймаг, Ерөнхий Нарийн бичгийн дарга 19 аймагт ажиллалаа. Мөн энэ өдрүүдэд “Ардын нам-Ард түмэндээ” аяныг орон даяар өрнүүлж, намын зорилго, зорилт, Засгийн газрын бодлого, шийдвэрийг танилцуулж, иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээн авч, Enam 3.0 платформоор дамжуулан гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг хийж байна.
Эдгээр уулзалтын үеэр намын шинэ удирдлага, Ерөнхий сайдын татвар, тэтгэврийн шинэчлэл зэрэг томоохон реформын ажлуудыг иргэд дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Энэ нь ч ард түмний өгсөн саналаар баталгаажиж байна. Нөхөн сонгуульд ялалт байгуулсан анхан шатны байгууллага, нэр дэвшигчдэдээ амжилт хүсье” гэлээ гэж МАН-аас мэдээлэв.