2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсчээ

оруулсан Алсын Хараа

Өнгөрсөн жил эдийн засаг 6.8 хувиар өсөж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 7.7 тэрбум ам.доллар болж, Зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд, экспорт 15.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. ​

Эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн, ган, хүнс, бордоо зэргийг дотооддоо үйлдвэрлэж, улмаар экспортлогч улс болохын төлөө төр, засаг, хувийн хэвшил, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид бүх талаар хамтран ажиллах шаардлагатай. Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн дагуу 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжийг бүрэн дүүрэн ашиглах учиртайг эдийн засагчид онцолжээ.

Экспортын бүтцийг төрөлжүүлэх, эрчим хүч, тээвэр логистикийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн бүтээмж, ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах шаардлагатай байгааг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хэлжээ.

Цаашид:

  • Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр,
  • Байгалийн хийн хоолой дамжуулах,
  • Нүүрс, пиролизийн үйлдвэр,
  • Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк,
  • Ган боловсруулах аж үйлдвэрийн парк,
  • Хил дамнасан төмөр замуудын холболт,
  • Алтанбулаг-Замын үүд чиглэлийн олон улсын зам,
  • Жоншны үйлдвэр зэрэг томоохон төслийг төр, хувийн хэвшил, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газрын үеийн төлөвлөлтүүдийг гацааж зогсоох бус харин ч үргэлжлүүлэх буюу илүү төгөлдөржүүлэх шаардлага тулгараад байгаа юм.

Сэтгэгдэл бичих