Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томилуулах саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар тогтжээ

оруулсан Алсын Хараа

Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр болж, Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцэж, Ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэх шийдвэр гаргажээ.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгч Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт нар нэр дэвшин, санал хураалтын дүнгээр шүүгч Ц.Цогт шүүгчдийн олонхын саналыг авсан тул түүнийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтсон байна.

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигч Цэндийн Цогтын намтар:

  • 1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, 2007 онд АНУ-ын Willamette University College of Law-д (Master of Laws), 2017 онд Япон Улсын Nagoya University, Graduate School of Law (Doctor of Laws) тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй. 2020 оноос Duke University School of Law-н Шүүх судлалын (Judicial Studies LL.M) мастерын хөтөлбөрт элсэн суралцаж байгаа.
  • 2000-2001, 2004-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд цагийн багш, 2007-2016 онд Практик сургалтын тэнхимд 50 хувийн багш, 2018 оноос Нийтийн эрх зүйн тэнхимд цагийн багш, 2019 оноос гэрээт дэд профессороор ажилладаг.
  • 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга;
  • 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, Ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслах;
  • 2004-2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч;
  • 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч;
  • 2013-2020 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 144 дүгээр зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих