2011 оноос хойш нас барсан иргэдийн хувьцаа болон ногдол ашгийг 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хууль ёсны өвлөгчдөд нь өвлүүлж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан хувьцааг хэрхэн өвлүүлэх, иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх талаар нэгдсэн мэдээлэл, зөвлөгөө өгөх НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ-т таныг урьж байна.
Нээлттэй өдөрлөг 2026 оны 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд буюу Бямба, Ням гарагт Сүхбаатарын талбайд болно.
Өдөрлөгийн хүрээнд иргэд дараах мэдээллийг авах боломжтой
1072 Хувьцааг өвлүүлэхтэй холбоотой лавлагаа, мэдээллийг нэг дороос өгөхөөр “Эрдэнэс Тавантолгой” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Нотариатчдын танхим, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран ажиллаж байна.