БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ

оруулсан Алсын Хараа
May be an image of grass
Цөлжилт, шороон шуурганаас хамгаалах, хөрсний доройтлыг бууруулахын тулд говийн бүсэд тохирсон модлог ургамлыг тарималжуулах, хамгаалалтын зурвас үүсгэх, тарьсан модыг услах, арчлах, өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхайчид мод тарьж ургуулах, усалгаа арчилгааг тогтмол хийх цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна.
May be an image of text
Тус ажлын хүрээнд компанийн мод үржүүлгийн “Эрдэнэс” агропаркт үрээр үржүүлсэн жигд, гүйлс, бүйлс, шар хуайс зэрэг говийн хөрс, уур амьсгалд дасан зохицох чадвартай мод, бут сөөгийг тарилаа.
Уурхайчид тарьсан модоо тогтмол усалж, арчилж хамгаалан ургуулахад анхаарч, уурхайн бүсийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй орчин бүрдүүлэхэд бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байна.May be an image of grass
May be an image of text
May be an image of one or more people
May be an image of text
May be an image of one or more people, tree and text

Сэтгэгдэл бичих