“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР ШАЛГАРЛАА

оруулсан Алсын Хараа
Татварын ерөнхий газраас 2025 оны татвар төлөлтөөр тэргүүлэгч, Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч” аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгаруулж, батламжилсныг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр гардууллаа.
May be an image of text
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд Монгол Улсын төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар төлснөөр ТОП-10 компанийн нэгээр нэрлэгдлээ. Тус компани нь 2025 онд 30.2 сая тонн нүүрс олборлож, 27.6 сая тонн нүүрс борлуулж, улс орон нутгийн төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлж, өндөр үр ашигтай ажиллан, улс орны нийгэм, эдийн засагт бодит хувь нэмэр оруулж, бусдыг түүчээлсэн түүхэн жил байлаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК үүсгэн байгуулагдсан цагаас хойш 15 жилийн хугацаанд нийт 11.4 их наяд төгрөгийн татвар төлсний 7.9 их наяд төгрөг буюу 70%-ийг сүүлийн 3 жилд төлжээ. Тухайлбал, 2023 онд 2.8 их наяд, 2024 онд 3.5 их наяд, 2025 онд 1.6 их наяд төгрөгийн татвар, хураамжийг улс орон нутгийн төсөвт төвлөрүүлж, Монгол Улсын хамгийн өндөр татвар төлөгчөөр гурав дах жилдээ дараалан шалгарлаа.
May be an image of text that says '… A브매HS테니A ТАТВАР ТЕЛΘЛΤΘΘΡΘΘ ТЭРГУУЛЛЭЭ 3,460 2,848 1,017 1,631 217 2021 2022 2023 2024 2025 1.6 ИХНАЯД "Эрдэнэс Тавантолгой" ХК УУСГЭН байгуулагдсан байгулагданцагаасхойш цагаас хойш жилийн хугацаанд нийт 11.4 11.4ихная, 4ихн гогрогиин татвар телсний наяд толсний7.9ихнаядтогре тегрег буюу 70%-ийг суулийн жилд телжээ. www.ett.mn'

Сэтгэгдэл бичих