“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд орон нутгийн төсөвт 336.9 тэрбум төгрөгийн татвар төлж “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” аж ахуйн нэгжээр шалгарлаа

оруулсан Алсын Хараа
“Уул уурхайн нээлттэй өдөрлөг-2026” арга хэмжээнд Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Уул уурхайн компани, туслан гүйцэтгэгч компаниуд, ханган нийлүүлэгчид оролцож үйл ажиллагаагаа танилцуулж байна.
Арга хэмжээний үеэр Өмнөговь аймгийн засаг дарга Н.Энхбат “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутгийн хөгжлийг дэмжих, нийгэм, эдийн засгийн өсөлтийг хангах, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажилладаг.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2025 онд 3.2 сая тонн нүүрс олборлон, нийт 27.6 сая тонн нүүрс борлуулсан байна.
Тус хугацаанд улс, орон нутгийн төсөвт нийт 1.6 их наяд төгрөгийн татвар, төлбөр, шимтгэл төвлөрүүлсэн бөгөөд үүнээс 409 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж Өмнөговь аймгийн "Шилдэг татвар төлөгч" аж ахуйн нэгжээр шалгарлаа.
https://www.facebook.com/reel/2364753350701567

Сэтгэгдэл бичих