Шулуунаас шулуун хэлчихэд, улс уруудаж байна. Улс өгсөх үү, уруудах уу гэдгийг Засгийн газрын ажил анхи, Ерөнхий сайдын ур ухаантай холбоотой. Гэвчиг: Эдүгээгийнх шиг ийм уруу дорой Засгийн газар урьд хождын Монголд байсангүй, байх ч үгүй байх. Ерөнхий сайдын ажлыг хийхэд Н.Учрал жулдаж байна. Ерөнхийлөхөд: Энэ улс АН-тай хамтарсан Засгийн газар унаснаас хойш баларсан юм. Дэлхий хаалгаа барьсан ковидын үед ч одооных шиг байгаагүй. Энэ янзаараа Н.Учрал удахгүй. Учир юм нь: Н.Учралаас хүлээх юм ард нийтэд алга боллоо. АН-тай хамтарсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын биш гэхэд Г.Занданшатарын үе ч өнөөдөр мартагдаж. Н.Учрал бүгдээс нь ухарлаа. Тэрээр Ерөнхий сайд болсноос хойш дөрвөн удаа Засгийн газрыг хуралдуулжээ. Эхнийх дээрээ: 146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө. хоёр дахь хуралдаанаараа: Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа. Гурав дахиараа: 146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө. Дөрөв дэх хуралдаанаас: Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо. Эдгээр шийдвэрийг гаргаж. Нэмээд: Засгийн газрын дөрөв дэх хуралдаанаараа Туулын хурдны зам төслийг зогсоохоор шийдэж. Н.Учрал Ерөнхий сайд болоод 24 хонохдоо багш, эмч нарын цалинг яая даа, ард нийтийн уурыг хүргэхгүй яаж оноо авъя даа гэх арга барилаар л ажиллаж байна. Энд нууцгүй.
Энэний цаана: МАН-д 100 жилийн өмнө болж байсан Зүүнтний нугалаа дахиж байх шиг. Зүүнтний нугалааг олонх нь санана байх. 100 жилийн өмнөх 28-32 онд Монголын төр, засгаас Коминтернийн заавраар хэрэгжүүлсэн, улс орны бодит байдалд нийцээгүй хэт радикал, хүч хэрэглэсэн бодлого хэрэгжүүлсэн. Тэрүүгээр: Малчдын малыг нийгэмчлэх нэрээр хүчээр хурааж, хамтрал, коммун байгуулсан. Феодалын хөрөнгө нэрээр баячууд, тайж нарын өмч хөрөнгийг дайчлан хураасан. Сүм хийдүүдийг хааж, лам нарыг хүчээр хар болгох, албадан татвар авах бодлого явуулсан. Хувь хүмүүс бараа таваар арилжаалахыг хязгаарлаж, улсын монополь тогтоосон. Энийг нь тэр үеийн ард нийт эсэргүүцэж 10 жилийн өмнөх 32 оны зэвсэгт бослого гарч байв. 1932 онд Хөвсгөл, Архангай зэрэг аймгуудад ард түмний бослого дэгдэж, иргэний дайны хэмжээнд хүрсэн. Тэрхүү бослогыг Оросын цэргийн хүчээр дарсан. Тэрний дараа малчид малаа олноор нь нядлах, эсхүл хил давуулан туух болсноор малын тоо толгой эрс цөөрсөн. Уулаасаа Н.Учрал анх л Ерөнхий сайд болохдоо: Миний тэргүүлэх Засгийн газар ид шид амлахгүй, эдийн засгийн гайхамшиг бүтээнэ гэж хэлэхгүй гээд мэдэгдчихсэн. Басхүү: Би мега төсөл, Алсын хараа 2050 гээд урт холын 20, 30 жилийн юм ярьж ард түмнийг төөрөгдүүлэхгүй гээд ярьчихсан. Тиймийн учраас эдүгээ: Олон нийтийн яриад байгаагаар цалин цагаа, ТҮЦ энэ тэрхэн ярьж ишгэн популизм хийсэн шиг Ерөнхий сайдын суудалд тухалж байна. Уул нь Н.Учрал шиг: Юу ч хийхгүй гэсэн хүнийг Ерөнхий сайдад залах шаардлага үгүй. Гэвчиг: Амьдралдаа өлсөж үзээгүй шахуу өссөн тэрээр Ерөнхий сайд болчихоод ард нийтийг арай л дорд үзэж байна. Улс орон удирдаж байгаа хүн ард нийтийг дорд үзэх нь засаглалын хямрал, ёс зүйн доройтолд хүрснийх нь шинж. Гол нь: Энэнээс болоод нийгэмд олон сөрөг үр дагавар дагуулдаг. Энэний цаана: Эрх мэдлийн хэт төвлөрөл, иргэдээсээ тасарсан дарангуйллын хэлбэрт шилжих процесс явж байна гэсэн үг.
Мэдээжээр: Н.Учралын яриад байгаа цалинг цаваг хэрэгтэй. Тоо томшгүй зөвшөөрөл хэрэггүй. Гэвчиг: Мань Н.Учрал цалинг нь яриад, хэдэн зөвшөөрлийг сул тавьчихад эд нар яадаг юм гэж хандаж байна. Тийм биш. Уул нь: Ерөнхий сайд болж байгаа хүн Н.Учрал шиг: Ид шид бүтээхгүй буюу юу ч хийхгүй гэж хэлдэггүй. Хэн нэг улстөрч Ерөнхий сайд болохдоо ид шидийг амладаг. Амлах ёстой. Ерөнхий сайд ид шид амлаж, гайхамшиг бүтээхээ гайхуулж байж сонгогдож, томилогддог. Ард нийт хүсэл мөрөөдөлтэй байх ёстой. Тэрхүү хүсэл мөрөөдлийг төр өгч байх үүрэгтэй. Тэгэхийн төлөөнөө: Мега төсөлтэй, мөрөөдөлтэй Ерөнхий сайд Монголд хэрэгтэй. Харин Н.Учрал тэр Ерөнхий сайд биш байна. Биш гэдэг нь хэдхэн өдрийн ажлаас нь харагдлаа. Хэрэгтэй мега төслийг зогсоож байгаагаа бахархалтай зарлах Ерөнхий сайд, Засгийн газрыг харах ч эмгэнэл юм, золиг гэж. Ид шид амлаагүй Ерөнхий сайдад ишгэн популизм хийхээс өөр ажил олдохгүй л байх...
Ө.БИЛЭГ
"Өдрийн сонин"
/2026.04.23/