256 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

оруулсан Алсын Хараа
"Эрдэнэс Тавантолгой" ХК" 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн амжилттай арилжаагаар 256.0 мянган тонн нүүрсийг нийт 20.75 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.
✅1/3 коксжих нүүрс- 64.0 мянган тонн, 81.8 ам.доллароор арилжаалж нийт 5.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 5 оролцогч оролцож үнэ 5.5 ам.доллароор буюу 7.2% өслөө.
✅Эрчим хүчний нүүрс - 128.0 мянган тонн, 64.2 ам.доллароор арилжаалж нийт 8.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 5 оролцогч оролцож үнэ 5.7 ам.доллароор буюу 9.7% өслөө.
✅Баяжуулсан сул коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 114.1 ам.доллароор арилжаалж нийт 7.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 5 оролцогч оролцож үнэ 2.5 ам.доллароор буюу 2.2% өслөө.
2026 онд 115 удаагийн арилжаагаар 514.1 сая ам.долларын үнийн дүн бүхий 6.2 сая тонн нүүрс арилжлаа.

Сэтгэгдэл бичих