УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулгатай энэхүү хуулийн төслийг өчигдөр чуулганаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд хэлэлцэх нь зөв эсэхээр өнөөдөр 10:00 цагт санал хураалт явуулахаар хойшлуулаад байсан юм. Үүний дагуу санал хураалт явуулах гэтэл УИХ дахь АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа.