2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК Авлигатай тэмцэх газартай хамтран авлигын эсрэг сургалтыг зохион байгуулж, байгууллагын удирдлага, ажилтнуудыг хамрууллаа. Сургалтыг Авлигатай тэмцэх газрын комиссар А.Тунамал-Эрдэнэ, М.Жамъянчойжил нар удирдан явуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, удирдлагын манлайллын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр мэдлэг, ойлголтыг өгөв.
Мөн сургалтын үеэр Олон улсын стандартын академи ТББ-ын зөвлөх багш Ю.Болортуяа хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын хүрээнд хүний нөөцийн удирдлага, засаглалыг бэхжүүлэх талаар танилцуулга хийлээ.