УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Түүн дээр ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал: Би Б.Жаргалан гишүүнд МУИС –ын Хууль зүйн сургуульд Үндсэн хуулийн порцесын эрх зүй гэдэг хичээл заасан юм. Гэхдээ заахдаа би өөрөө ёс зүйн том алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөх ёстой юм байна гэж бодлоо. Тэр юу вэ гэхээр хичээлдээ суугаагүй,дүнгээ хүнээр гуйлгаж тавиулсан юм. Үүндээ ёс зүйн болон бусад хариуцлагаа хүлээхэд бэлэн байна.Миний хичээлийг сонсоогүй учраас энэ хүн Үндсэн хуулийнхаа агуулгыг ойлгоогүй учраас ингэж хэлж байна гэсэн юм. А.Бямбажаргал МУИС-д хуулийн багш байжээ. Тэгэхдээ дүн гуйлгаар тавьдаг байж. Үнэн эсэх нь хамаагүй. Д.Жаргалан гишүүн “би дүн гуйдаггүй” гэж мэдэгдсэн. Оюутныхаа дүн буюу мэдлэгийг дүгнэхдээ ёс зүйн алдаа гаргадаг байжээ. Үүнийгээ бахархалтайгаар УИХ-ын индэр дээрээс мэдэгдэж байна. Түүнийг гуйвал ямар ч юмнаас татгалзаж чадах эрхэм гэдэг нь эндээс харагдав. Төрийн ийм өндөр дээд алба хаших ёс зүйтэй хүн мөн үү. Ийм хүнээр Монгол төрийн ийм хариуцлагатай ажил хийлгэх нь зөв үү. Дээрээс нь ёс зүйгүй хүн эрхэм гишүүдэд буюу ард түмний төлөөлөлд ёс зүй сахиулах хууль батал гэж шахах эрхтэй юу.